Инээмсэглэл

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Батбаяр
:-) Энэ нь Yнэ телбергүй атлаа ихийг бүтээдэг. Тэр авч байгааг нь баяжуулдаг хирнээ өгч байгааг нь үгүйрэлдэггүй. Тэрээр хоромхон зуур болоод өнгөрөх боловч заримдаа насан туршдаа мартагддаггүй. Тэрээр орон гэрт аз жаргал авчирч, ажил хэрэгт тус дөхөм болж, үерхэл нөхөрлөлийг бэхжүүлж байдаг.Тэрээр ядрахад амралт, гунихад гэрэл гэгээ, зовоход эм. Тэрээр худалдахгүй, тэрээр зээлдэхгүй, тэрээр хулгайлагдахгүй. Учир нь үүнийг өгөөмөр сэтгэлээсээ өгөхөд л сайхан.
Инээмсэглэл гэдэг ийм л хэрэгтэй зүйл байтал манайхан бүгд нүүрэндээ бөөн зовлон аваачаад тохчихдог нь сонин юмшүү.
Өглөө болгонийг инээмсэглэлээр угтаад үз, өөрийгөө хүчлээд ч хамаагүй энэ бүхний чинь төлөө сэтгэл тань ч уужирах болно. Та ажлаа
хийхдээ толгойгоо дээш өргөөд цээж дүүрэн амьсгалаад үз. найз нөхөр ажил алба, аливаа нэг хаалгаар орохдоо нүүрэндээ игээмсэглэл зүүгээд ороорой. Зүгээр ч нэг хиймэл инээмсэглэл биш та чадвал чин сэтгэлээсээ инээхийг оролдоод үзээрээ. Үүний чин төлөө хүн болгон танируу инээмсэглэхийг мэдрэх болно. Толгойгоо өргөж эрүүгээ эгцэлж сэргэлэн цовоо байгаарай!

Мэдээлэл

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Батбаяр

Байрлал

СОС Медика Монголия, Улаанбаатар олон улсын клиник, Баянзүрх дүүрэг 7-р хороо 15-р хороолол, 4 а байр 

location.gifАжиллах хуваарь: 9.00-18.00 – Даваа-Баасан, Ажлын бус цаг болон амралтын өдрүүдэд дуудлагаар үйлчилнэ.

Харилцах утас: +976-11-464325/26/27 Fax: +976 11 454537
Яаралтай дуудлагын үед: Гар утас : +976 91913122 (Монгол) +976 99110335 (Англи)
E-mail: admin@sosmedica.mn Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
sales@sosmedica.mn Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
marketing@sosmedica.mn Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
Web: http://www.sosmedica.mn

Алины талаар мэдэхийг хүсэж байна.

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Батбаяр
  • Цусны даралт ихсэх (pdf)
  • H1N1 ханиад (pdf)
  • Холестерол (pdf)
  • Астма (pdf)
  • Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд (pdf)
  • Арьсны эрүүл ахуй(pdf)
Өөрийн сонирхсон сэдвээрээ мэдээлэл авахыг хүсвэл доорхи хаягаар хандана уу   marketing@sosmedica.mn

Шүдний эмнэлэг

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Батбаяр
Манай эмнэлгийн гишүүд, үйлчлүүлэгч та бүхэнд “нэг цэгийн эмнэлгийн үйлчилгээ” хүргэх гэсэн зорилго дэвшүүлж дээд зэргийн чанартай шүдний эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ. Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн техник технологи ашиглан үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ ариутгалын асуудлыг нэн чухалчилж анхааран ажиллаж байна.Манай эмнэлэг дараах үйлчилгээг үзүүлнэ:
dental1.jpg • Жилийн шүдний эрүүл мэндийн үзлэг
• Цэвэрлэгээ
• Сувгийн эмчилгээ
• Шүд авах
• Шүдний бүрээс, гүүрлэсэн шүд
• Буйлны үрэвслийн эсрэг эмчилгээ
• Саадсан агт араа авах
• Хиймэл шүд
• Хүүхдийн шүдний эмчилгээ
• Гэмтэл, согог, яаралтай тусламжийн үйлчилгээ
• Шүд цайруулах
Хүүхдийн шүдний эрүүл мэндэд аль болох эрт анхаарах нь чухал билээ. СОС Медика Монголиа шүдний эмнэлэг нь хүүхдийн шүдний эрүүл мэндэд анхаарч бага наснаас нь шүдний эрүүл дадал зуршил бий болгох нь чухал гэж үздэг. Танай гэр бүлийн гишүүн бүрийн эрүүл мэндийг анхааран халамжилж байгаа бидний хувьд таны эрүүл сайхан инээмсэглэл хамгийн чухал билээ. Дараах дугааруудаар холбогдож үзлэгийн цаг авна уу +976 11 464330 , +976 11 464325/ 26 / 27
dental2.jpgdental3.jpg

Манай үйлчлүүлэгчид

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Батбаяр

СОС Медика Монголиа эмнэлэг нь хувь хүн, Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагын ажилчин албан хаагчдад үйлчилгээ үзүүлнэ. 

Манай үйлчилгээ нь

  •  Компани, албан байгууллагын ажилчин албан хаагчдад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх ба үүнд өрхийн эмнэлгийн үйлчилгээ, яаралтай тусламж, дархлаажуулалт, урьдчилсан үзлэг, орон нутагт болон хилийн чандад нүүлгэн шилжүүлэлт хийх болон бусад.
  • Хувь хүн болон өрхийн эмнэлгийн үйлчилгээ нь өрхий эмнэлгийн үйлчилгээ, яаралтай тусламж, вакцинжуулалт, жирэмсний хяналт болон эх, нялхасын хяналт, урьдчилсан үзлэг, орон нутгийн болон хилийн чандад нүүлгэн шилжүүлэлт хийх болон бусад

Хамтран ажиллаж байгаа зарим салбаруудаас дурьдвал:

  • Уул уурхай
  • Элчин сайдын яамдууд
  • Олон улсын сургуулиуд
  • Төрийн бус байгууллага
  • Олон улсын банк санхүүгийн байгууллага
  • Эрчим хүчний салбарын байгууллага

Манай ажилчид

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Батбаяр

Арвин туршлагатай, мэдрэмж сайтай үндэсний болон гадаад эмч нар нь манай эмнэлгийн гол цөм болж ажилладаг юм.

Олон улсын стандартын түвшинд үйлчилгээ үзүүлж байгаа манай эмнэлгийн олон үндэсний багийн иж бүрэн болон чанартай үйлчилгээ нь манай үйлчлүүлэгчдэд ашиг тусаа өгдөг юм.

Манай байгууллагад 50 гаруй ажилчин албан хаагчид байдаг ба үүний  талаас илүү хувь нь эмнэлгийн мэргэжилтнүүд: эмч, сувилагч, эм зүйч, лаборатори, рентген, дүрс бичлэгийн оношлогооны эмч байдаг бөгөөд тэдэнтэй хамтран  манай маркетинг, захиргаа, туслах ажилчид нь өндөр түвшинд үйлчилгээ үзүүлэхэд бэлэн байдаг.

Манай байгууллага

2010 оны 12-р сарын 03 Нийтэлсэн Батбаяр

СОС Медика Монголиа эмнэлэг нь өдөр тутам өөрийн гишүүд, үйлчлүүлэгчдэд чанарын өндөр түвшинд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ.

Яаралтай тусламж, өрхийн эмнэлгийн үйлчилгээг 6 жилийн турш хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан монгол улсад оршин сууж, ажиллаж байгаа хүмүүс болон жуулчид, тэдний ар гэрийнхэнд эрүүл мэндийн үйлчилгээг олон улсын стандартын түвшинд нийцүүлэн хүргэж байна.

Олон улсын СОС байгууллагатай нягт уялдаа холбоотой хамтран ажилсанаар үйлчлүүлэгчдэд цаг алдалгүй шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд, олон улсын стандартанд нийцсэн үйлчилгээг өдөр тутам үзүүлж ирсэн билээ.